Хөрөнгийн зах зээлийн тойм
Олон улсын хөрөнгийн зах зээлийн ханшийн мэдээлэл
Энэ долоо хоногт хөрөнгийн зах зээл дээр хүлээгдэж буй таван зүйлс
1. Хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл
Энэ долоо хоногт наймдугаар сарын эдийн засгийн үзүүлэлт болох хөдөө аж ахуйн салбараас бусад салбарын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл зарлагдана.
Энэ нь есдүгээр сарын бодлогын хүүгийн шийдвэр зарлагдахаас өмнөх сүүлчийн эдийн засгийн үзүүлэлт тул хөрөнгө оруулагчдын дунд өндөр хүлээлттэй
байна. Эдийн засагчид наймдугаар сард шинээр 285,000 ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин тогтвортой 3.5 хувь байх болно гэж таамаглаж байна.
2. Бусад эдийн засгийн үзүүлэлтүүд
Энэ долоо хоногт эдийн засгийн төлөв байдлыг шинжихүйц бусад эдийн засгийн үзүүлэлтүүд зарлагдах болно. Хөдөлмөрийн зах зээл дээр шинээр нэмэгдсэн
ажлын байр, хэрэглэгчдийн итгэл, үйлдвэрлэлийн индекс зэрэг тоон мэдээллүүд зарлагдахаар хүлээгдэж байна.
3. Хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал
Өнгөрсөн баасан гарагт ХНС-гийн тэргүүн Jerome Powell бодлогын хүүг үргэлжлүүлэн өсгөх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн нь тус улсын эдийн засаг удахгүй
удааширч болзошгүйг илтгэж байна. Энэхүү мэдэгдлийн дараа S&P500 индекс 3.37 хувиар, Nasdaq 3.94 хувиар, Dow Jones 3.03 хувиар унажээ.
4. Европын хэрэглээний үнийн индекс
Лхагва гарагт Европ бүсийн наймдугаар сарын хэрэглээний үнийн индекс зарлагдахаар хүлээгдэж байна. Өнгөрсөн сард 8.9 хувийн үзүүлэлттэй байсан бол
энэ сард 9.0 хувь хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Европын төв банкнаас инфляцыг 2.0 хувь байлгахаар зорьж байгаа тул инфляцыг хяналтад авахын
тулд үргэлжлүүлэн ямар арга хэмжээ авах талаар өнгөрсөн долоо хоногийн Jackson Hole уулзалтаар хэлэлцсэн. Европын төв банкны гишүүн Isabel Schnabel,
Францын Төв банкны тэргүүн François Villeroy de Galhau, Латвийн төв банкны амбан захирагч Mārtiņš Kazāks илүү чанга бодлого хэрэгжүүлэх санал тавьсан.
5. БНХАУ-ын PMI эдийн засгийн үзүүлэлт
БНХАУ энэ долоо хоногийн лхагва гарагт наймдугаар сарын PMI эдийн засгийн үзүүлэлтийн тоо хэмжээг зарлах гэж байна. Өнгөрсөн удаад 49 гэсэн
үзүүлэлттэй байсан бол шинжээчид энэ удаад 49.2 гарна гэсэн хүлээлттэй байна. Тус улсын эдийн засгийн өсөлт удаашралттай байгаа тул төв банкнаас
бодлогын хүүгээ бууруулж эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад БНХАУ-ын үл хөдлөх
хөрөнгийн салбар уналттай байгаа бол, нэмээд хөдөө аж ахуйн салбар уналттай гарахаар хүлээгдэж байна.
Энэ долоо хоногт тайлангаа зарлах компаниуд