Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Disney-н тайлан хувьцааны ханшийг нь өсгөлөө.

Disney-н тайлан хувьцааны ханшийг нь өсгөлөө.

Disney-н тайлан хувьцааны ханшийг нь өсгөлөө.

Өчигдөр бирж хаагдсаны дараах арилжаагаар Walt Disney Company компани 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Тус компанийн борлуулалтын орлого хүлээлтээс бага гарсан ч цэвэр ашиг хүлээлтээс өндөр гарч хувьцааны ханш нь 3.31 хувиар өслөө.

Орлого хүлээлтэд хүрээгүйн гол шалтгаан нь тус компанийн эзэмшил дэх телевизийн сувгуудын зар сурталчилгааны орлого муу байсантай холбоотой. Тиймээс тус компанийн гүйцэтгэх захирал Bob Iger эдгээр телевизийн сувгуудыг худалдахад бэлэн байна гэж мэдэгджээ.

Мөн компанийн зардлыг 2 тэрбум ам.доллараар нэмж танах буюу нийт 7.5 тэрбум ам.долларын зардалыг танах хүлээлттэй байна.

Харин тайлант хугацаанд Disney+-н дагагчдын тоо 7 саяар нэмэгдэж нийт 150.2 сая болж, шинжээчдийн хүлээлт 148.15 саяыг давжээ.

Дагагчдын тоо өсөхөд “Elemental”, “Little Mermaid”, “Guardians of the Galaxy: Vol 3”, “Star Wars Ashoka” зэрэг үзвэрүүд нэмэгдсэн нь эерэгээр нөлөөлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.