Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Алтны өсөлтийн цаана

Алтны өсөлтийн цаана

Алтны өсөлтийн цаана

Алтны өнөөгийн өсөлт нь богино хугацааны үнийн савлагаа бус олон жилийн туршид бүрэлдсэн суурь өөрчлөлтийн үр дүн юм. Энэхүү өсөлтийн эхлэл 2020 онд Ковид-19 цар тахлын үед мөнгөний бодлого огцом зөөлрөх, төсвийн тэлэлт хэт ихсэх, бодит хүү огцом унах үед тавигдсан.

Тэр үед алт мөнгөний үнэгүйдэл, санхүүгийн тогтворгүй байдлаас хамгаалах уламжлалт үүргээ гүйцэтгэсэн билээ. Гэсэн ч алтны зах зээлийн жинхэнэ эргэлтийн цэг нь 2022 он байлаа.

2021 оны мөнгөний хэт зөөлөн бодлого инфляцыг хурдтай өсгөсний улмаас дэлхийн томоохон төв банкнууд бодлогоо огцом чангаруулсан. Онолын хувьд бодит хүү өсөх, бодлогын хүү нэмэгдэх нь алтны үнэд сөрөг нөлөө үзүүлдэг.

АНУ-ын 10 жилийн бодит хүү 2022-2023 онд -1.2 хувиас +2.5 хувь хүртэл өссөн. Энэ үед алтны үнэ огцом унаагүй, тогтвортой үлдсэн нь зах зээлийн уламжлалт логикоос гажсан үзэгдэл байв.

Гол шалтгаан нь 2022 онд Орос, Украины дайн эхэлж, барууны орнууд Оросын гадаад валютын нөөцийг царцаасан нь дэлхийн санхүүгийн тогтолцоонд түүхэн эргэлт авчирсан юм. Энэ үеэс төв банкнууд алтны гол худалдан авагч болж, жил бүр 1,000 тонноос давсан хэмжээний алт худалдан авсан.

Энэ нь богино хугацааны ашиг хайсан алхам биш, харин ам.долларын хамаарлыг багасгах, валютын нөөцөө төрөлжүүлэх, зарим үед долларын оронд стратегийн актив болгон ашиглах урт хугацааны шийдвэр байв.

Хятадын төв банк ч алтны нөөцөө нэмснээс гадна хувь хүмүүсийн эрэлт ч өссөн. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээл 4 дэх жилдээ унаж, уламжлалт хөрөнгө оруулалтын суваг хумигдсанаар хөрөнгө оруулагчид алт, мөнгө, платинумыг үнэ цэн хадгалах хэрэгсэл болгон сонгох болсон юм.

Азийн энэ төрлийн эрэлт нь барууны хөрөнгө оруулалтаас ялгаатай нь хүүгийн түвшинд бага мэдрэгддэг тул бодит хүү, долларын ханш зэрэг уламжлалт хүчин зүйлсийн нөлөө сулрахад хүргэсэн.

Гэсэн ч 2026 он руу ойртох тусам тодорхой эрсдэл нэмэгдсээр байна.

Алтны үнэ өсөх хэрээр төв банкнуудын худалдан авалт саарах, бодит хүү дахин өсөх, зах зээл “risk-on” төлөвт шилжих, ам.доллар хүчтэй болох, АНУ Хятадын хурцадмал байдал намжих зэрэг нь алтны өсөлтийг түр хугацаанд сааруулж болзошгүй.

Гэхдээ алтны өнөөгийн өсөлт нь богино хугацааны үзэгдэл бус, дэлхийн санхүүгийн тогтолцоонд гарч буй гүнзгий өөрчлөлтийн тусгал тул ойрын хэдэн жилд өсөлтийн трэнд бүрэн арилна гэж үзэхэд эрт байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.