Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой МУ-д инфляцын дарамт хэвээр байна.

Нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой МУ-д инфляцын дарамт хэвээр байна.

Нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой МУ-д инфляцын дарамт хэвээр байна.

Монголбанк инфляцын дарамт нэмэгдсэн ч энэ нь голчлон мах, хүнсний ногоо, шатахууны үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн шалтгаантай холбоотой гэж дүгнэжээ. Харин эдгээр түр зуурын хүчин зүйлсийг хасаж тооцдог суурь инфляц Төв банкны зорилтот түвшний орчимд хадгалагдаж байгаа нь эрэлтийн дарамт харьцангуй тогтвортой байгааг харуулж байна.

Улсын хэмжээнд инфляц 5-р сард 11.2%-д хүрсэн бөгөөд үүнийг дагаад иргэдийн инфляцын хүлээлт мөн өсжээ. Богино хугацаанд мах, хүнсний ногоо, шатахууны үнэ өндөр хэвээр байх тул инфляц 2027 оны эхэн хүртэл Төв банкны зорилтот интервалаас давсан түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч Монголбанк шинэ сөрөг шок үүсэхгүй гэж үзвэл энэ оны сүүлээс инфляц аажмаар саарч, 2027 оны дунд үеэс зорилтот интервалд эргэн орж, дунд хугацаанд ойролцоогоор 6%-д тогтворжино гэж төсөөлжээ.

Мөн махны нийлүүлэлт нэмэгдэж, шинэ ургац зах зээлд гарахтай зэрэгцэн хүнсний үнийн дарамт буурах төлөвтэй байна. Харин шатахууны дотоод үнийг 2026 оныг дуустал одоогийн түвшинд хадгална гэж үзэж байгаа бөгөөд түүнээс хойш дэлхийн газрын тосны үнийн хөдөлгөөнийг даган өөрчлөгдөнө гэж тооцоолжээ. Ойрх Дорнодын геополитикийн эрсдэлийн нөлөө ч 2026 оны сүүлээс аажмаар саарч, газрын тосны дэлхийн үнэ урт хугацаанд буурах төлөвтэй байгааг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.