Elon Musk Герман улсад Tesla-гийн шинэ үйлдвэр нээж, нээлтэн дээр нь бүжиглэв.
Elon Musk Герман улсад Tesla-гийн шинэ үйлдвэр нээж, нээлтэн дээр нь бүжиглэв.
Өчигдөр Elon Musk Европ улсад анхны Tesla компанийн үйлдвэрээ нээлээ. Тус Гига Берлин шинэ үйлдвэр нь Германы Грюнхайд байдаг.
5.5 тэрбум ам.долларын өртөгтэй тус үйлдвэрийн нээлтэн дээр үйлчлүүлэгчиддээ Теслагийн Германд үйлдвэрлэсэн анхны автомашинуудыг хүргэх ажлыг хийж байхдаа Elon Musk бүжиглэжээ.
Тогтвортой ирээдүй рүү хөтлөх бас нэгэн алхамыг хийж байгаа тул энэ бол агуу өдөр юм хэмээн Elon Musk нээлтийн ажиллагааг магтан сайшааж байсан. 2020 оны 1-р сард Шанхайн үйлдвэр нээгдсэн өдөр тэрээр мөн бүжиглэж байжээ.
Ройтерсын мэдээлснээр зарим хүмүүс энэ үйлдвэрийг дэмжихгүй байгаа ба нэлээд хэдэн эсэргүүцэгчид санал бодлоо илэрхийлэхээр барилга байгууламжийн гадна цугларсан байна. Үйлдвэрийг барихын тулд маш их хэмжээгээр мод ашигласан ба ирээдүйд их хэмжээний ус ашиглах төлөвтэй байгаад тус эсэргүүцэгчид эсэргүүцлээ ийнхүү үйлдвэрийн нээлтэн дээр цуглаж илэрхийлсэн байна.
Берлины үйлдвэр жилд 500,000 хүрэх хэмжээний автомашин үйлдвэрлэнэ гэсэн таамаглалтай байгаа. Германы Auto Motor Und Sport хэвлэлд Tesla-гийн үйлдвэр эхний хэдэн долоо хоногтоо 2000 тээврийн хэрэгсэл дараалан үйлдэрлэнэ гэж мэдээллэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй