Статистикаас харахад S&P 500 индекс эхний хагас жилд 15 түүнээс дээш хувиар унахад дараагийн хагас жилдээ дунджаар 15-23 хувиар өсөж байжээ
Лхагва гарагийн хаалтын ханшаар тооцоход S&P 500 индекс 2022 оны эхний хагас жилд 19.9 хувийн уналт үзүүлжээ. Ингэснээр S&P 500 индекс 1970 оны газрын тосны их хямралын /oil shock/ дараах буюу сүүлийн 52 жилд үзэгдээгүй хамгийн өндөр хагас жилийн уналтыг үзүүллээ.
Сонирхуулахад Covid 19 цар тахлын эд үе 2020 оны 2 сарын 19 өдрөөс 2020 оны 3 сарын 23 өдрийн хооронд буюу ганцхан сарын дотор S&P 500 индекс 34.05 хувиар унаж 2020 оны 6 сарын 30 өдөр Covid-ийн ёроол цэгээс 39 хувиар сэргэж эхний хагас жил 4.7 хувийн уналттайгаар дуусч байжээ.
Харин 2008 оны моргейжийн хямралаар S&P 500 индекс эхний хагас жилд 12.6 хувийн уналттай хаагдаж байсан байна.
Тэгвэл түүхэн цаг үед тохиолдож байсан томоохон хямралын үеүүдэд S&P 500 индекс эхний хагас жилдээ 15-аас дээш хувиар унаж байсан тохиолдлуудад хоёрдугаар хагас жилдээ S&P 500 индекс ямар үзүүлэлттэйгээр хаагдаж байсан статистикийг доор дурдсанаар харууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй