Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Цагийн өмнө Хонгконгийн шинэ удирдлагууд эх газрын дарга Ши Жиньпинийн өмнө “нэг улс хоёр систем”-ийг хүндэтгэж тусгай захиргааны бүсийн хуулийн дагуу Хонгконг болон эх газрын төлөө хүчин зүтгэхээ тангаргалаа

2022 оны 07 сарын 01 өдөр Хонгконг тусгай захиргааны бүсийн хувьд Их Британийн захиргаанаас гарч эх газарт эргэн ирсэн чухал өдрүүдийн нэг бөгөөд эл өдөр Хонгконгийн шинэ захирагчаар хуучин аюулгүй албаны дарга Жон Ли Хонгконгийн захирагчын тангаргаа өргөж бусад удирдах албан тушаалтнууд мөн адил тангараг өргөж байна.

Жон Ли нь 2019 онд Хонгконгт иргэний ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаануудын үед аюулгүй байдлын албыг удирдаж байсан бөгөөд 5 сарын 30 өдөр Жон Ли нь сонгуулийн хорооны 90 хувийн саналаар Хонгконгийн дараагийн захирагчийн албан тушаалд сонгогдож Бээжингээс баярын бичиг авч байсан Бээжингийн үнэнч гэж хэлж болох улс төрчдийн нэг юм.

Ши Жиньпин уг тангараг өргөх ёслол дээр Хонгконгийн тусгай захиргааны бүс “Нэг улс хоёр систем” нь сүүлийн 25 жилийн хугацаанд олон сорилтуудыг туулж батлагдсан оновчтой бодлого бөгөөд тус бодлогыг өөрчлөх бодол огтхон ч байхгүйгээ илэрхийлж БНХАУ-ын үндсэн тогтолцоо болох социалист тогтолцоог хүндэтгэхийг Хонгконгчуудаас хүслээ.

07 сарын 01-ний баярын өдөртэй холбоотой өнөөдөр Хонгконгийн хөрөнгийн бирж амарч байна.

LIVE: Hong Kong Marks 25 Years of Chinese Rule

Xi Jinping is in Hong Kong to swear in its new leader as the mood remains anxious over the city's future and a Covid surge. Follow our live coverage here: https://trib.al/b7dTnQG

Posted by Bloomberg on Thursday, June 30, 2022

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.