Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Инфляц Apple компанид хэрхэн нөлөө үзүүлэх вэ

Инфляц Apple компанид хэрхэн нөлөө үзүүлэх вэ

Инфляц Apple компанид хэрхэн нөлөө үзүүлэх вэ

Таван сард АНУ-ын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 8.6 хувиар өссөн нь 1981 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ганц АНУ гэлтгүй, бусад томоохон улс орнуудад инфляцын түвшин мөн адил өндөр байна.

Apple (APPL) компани нь анх олон нийтэд нээлттэй компани болоод жил хүрээгүй хугацаанд ийм инфляцын орчинтой нүүр тулж байсан. Тухайн үед хамгийн их борлуулалттай байсан бүтээгдэхүүн нь Apple II гэрийн компьютер байв.

Эдүгээ Apple компани нь өсөж буй ложистикийн үнэ, ажилчдын цалин, болон буурч буй хэрэглэгчдийн худалдан авалтын чадвар зэрэг хүчин зүйлстэй нүүр тулгарч байна. Мөн БНХАУ-ын хөл хориотой холбоотойгоор нийлүүлэлтэд учирч буй бэрхшээл нь энэ жилийн борлуулалтын орлого 8 тэрбум ам.доллароор буурахад хүргээд байна.

Зарим компани өөрсдийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байхад тус компани гар утасныхаа үнийг хэвээр авч үлдэх стратеги баримталж байна. АНУ-аас бусад орон нутгуудад чангарч буй ам.долларын эсрэг арга хэмжээ авч зарим бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулж байна. Энэ нь эрэлтийг буурахаас сэргийлж байгаа ч эргээд өөрсдийн нийт ашгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх боломжтой.  

Хэрэв эдийн засгийн хэцүү нөхцөл байдлаас болж хэрэглэгчид худалдан авалтаа түр зогсоох, хойшлуулах юм бол борлуулалтын орлогод сөргөөр нөлөөлнө. Нөгөө талаас, эрэлтийг хангахуйц нийлүүлэлтийг зах зээл дээр бий болгож чадах эсэх нь асуудал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.