Хятадын үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч Шимао нэг тэрбум долларын бондын эргэн төлөлтийг хийсэнгүй.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн Шимао групп ням гарагт төлөх ёстой нэг тэрбум ам.долларын бондын хүү болон үндсэн төлбөрөө төлөөгүй нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүнд цохилт болж байна. Шимао нь одоогийн байдлаар 6.1 тэрбум долларын өрийн үлдэгдэлтэй байна.
Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниуд оффшор бүс дэх өр төлбөрөө хэд хэдэн удаа төлж чадахгүйд хүрсэн. Үүний тод жишээ нь Хятадын Эвергранд Групп бөгөөд тус улсын хамгийн их борлуулалттай үл хөдлөх хөрөнгийн компаниас дэлхийн хамгийн их өртэй үл хөдлөх хөрөнгийн компани болсон юм.
Шилдэг таван үнэт цаас гаргагчийн гурав нь Evergrande, Kaisa Group болон Sunac China нь долларын бондоо дефолт зарлаад байна.
Шимаогийн хувьд 4.75 хувийн хүүтэй үнэт цаасны үндсэн зээл болон хүүгийн төлбөр болох нийт 1.02 тэрбум долларын төлбөрөө төлөх боломжгүй болсон талаар Хонконгийн биржид гаргасан өргөдөлдөө дурдсан байна.
Мөн өөр бусад оффшор өр төлбөрийн үндсэн төлбөрөө хийгээгүй гэдгээ мэдэгдсэн ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна.
Хөрвөх чадварын хямралыг зохицуулах зорилгоор Адмиралти Харбор Капиталыг санхүүгийн зөвлөхөөр, Сидли Остиныг хуулийн зөвлөхөөр хөлсөлжээ.
Шимао нь хөрөнгө босгохын тулд дотоодын өрийн хэрэгсэлийн хугацаагаа сунгаж байна. Эхний таван сард гэрээт борлуулалт нь жилийн өмнөхөөс 72 хувиар буурсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй