Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Ази номхон далайн индексүүд өсөлттэй байлаа

Ази номхон далайн индексүүд өсөлттэй байлаа

Ази номхон далайн индексүүд өсөлттэй байлаа

Өчигдөр Ази, Номхон далайн индексүүд өсөлттэй байлаа. Японы Nikkei 225 индекс 0.92 хувиар, Topix индекс 0.59 хувиар, Өмнөд Солонгосын Kospi индекс 0.52 хувиар, Kosdaq 0.94 хувиар өсжээ.

Австралийн S&P/ASX 200 индекс мөн адил 0.24 хувиар өслөө. Өнөөдөр Монголын цагаар 11 цаг 30 минутад Австралийн төв банк бодлогын хүүгийн шийдвэрээ гаргана. Шинжээчид төв банк бодлогын хүүг 50 нэгжээр өсгөнө гэсэн таамаглалтай байна.

Түүнчлэн, өчигдөр Өмнөд Солонгосын 6-р сарын хэрэглээний үнийн индекс зарлагдсан. Таамаглаж байсан 5.9 хувиас дээш буюу 6 хувийн үзүүлэлттэй гарсан нь 1998 оноос хойших нэг жилийн хамгийн хурдацтай өсөлт байлаа. Япон болон БНХАУ өнөөдөр PMI индексийн тоон мэдээллээ зарлах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.