Дэлхийн Банкны "Монголын Эдийн Засгийн Тойм"-оос онцлох нь
Эдийн засгийн өсөлтийн төлөв
- Монгол Улсын эдийн засаг 2024 онд 5.3%, 2025 онд 6.5%-иар өсөх төлөвтэй байна.
- Дунд хугацаанд эдийн засгийн өсөлт 6.0%-ийн дундажтай байхаар хүлээгдэж байна.
- Оюу толгой зэрэг томоохон уул уурхайн төслүүдийн олборлолт 2025 онд огцом өссөний дараа тогтворжих төлөвтэй.
- Цаашид эдийн засгийн өсөлтөд худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбар голлон хувь нэмэр оруулах болно.
Эдийн засгийн идэвхжил ба салбарын нөлөө
- 2024 оны эхний хагаст эдийн засгийн идэвхжил 5.7%-иар өсөж, гуравдугаар улиралд тогтвортой хэвээр байв.
- Уул уурхайн олборлолт, тээврийн үйлчилгээний салбарын өсөлт нь эдийн засгийг дэмжсэн гол хүчин зүйл боллоо.
- Хөдөө аж ахуйн салбар уур амьсгалын хүнд нөхцөлөөс үүдэн агшилттай байсан ч бусад салбарын өсөлт эдийн засгийг тэтгэжээ.
Дотоод эрэлт ба төлбөрийн тэнцлийн дарамт
- Дотоод эрэлт өсөлтийг нэмэгдүүлсэн ч импортын зардал ихсэж, уул уурхайн экспортын орлогоос давж байгаа нь төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэж байна.
Эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлүүд
- Дотоод эрсдэлүүд:
- Төсвийн зардал хүлээлтээс их байх нь инфляцын дарамт нэмэгдүүлж, төсөв болон урсгал дансны алдагдлыг өсгөх эрсдэлтэй.
- Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн байгалийн гамшиг нэмэгдэж, эмзэг бүлгүүдэд ноцтой хохирол учруулж болзошгүй.
- Гадаад эрсдэлүүд:
- Дэлхийн эдийн засгийн удаашрал гадаад эрэлтийг бууруулж, экспортын гол бүтээгдэхүүний үнэ хүлээлтээс буурах эрсдэлтэй.
- Геополитикийн хурцадмал байдал түлш, шатахууны үнийг өсгөж, импортын инфляц болон үйлдвэрлэлийн өртгийг нэмэгдүүлэх аюултай.
Дүгнэлт
Монгол Улсын эдийн засаг дунд хугацаанд эерэг хандлагатай байгаа ч дотоод, гадаад эрсдэлүүдийн нөлөөг бууруулах бодлого, арга хэмжээ шаардлагатай гэж Дэлхийн Банк тайландаа онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй