АНУ-ын Сангийн сайд, 2025 онд эдийн засаг сайн байсан гэв.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бэссент, Америкийн ДНБ 3 хувиар өссөн гэсэн үзүүлэлттэйгээр 2025 оныг үднэ, эдийн засгийг шинэ жилийн худалдан авалт бодитоор дэмжинэ гэв.
Мөн тэрээр, 2025 оны зарим улиралд ДНБ 4.0 орчим хувиар өссөн. Хэдийгээр конгрессын санхүүжилт зогсож, “shutdown” саад болсон ч эдийн засаг харьцангуй тогтвортой байсан гэжээ.
Гэсэн ч иргэдийн эдийн засагт итгэх итгэл сул буюу хэрэглэгчдийн итгэлийн индекс 53 орчим хувьд эргэлдэж, инфляц 3 хувь, хүнсний үнэ 3.1 хувиар өссөн нь айл өрхүүдэд учирч буй эдийн засгийн дарамтыг бууруулж чадсангүй.
Мөн 2025 онд нийт 1.1 сая хүн ажлаас халагдсан нь зах зээлд болгоомжлол төрүүлж байна.
Харин Ерөнхийлөгч Дональд Трамп “амьжиргааны дарамт” гэдэг ойлголтыг Ардчилсан намын зохиомол айдас хэмээн үгүйсгэж, бодит байдал дээр эдийн засаг ирэх онд жинхэнэ өснө гэж мэдэгдсэн байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
