Netflix Warner Bros: Discovery-ийг $72 тэрбумаар авах санал тавив.
Дэлхийн хамгийн том стриминг үйлчилгээний платформ болох Netflix компани нь кино, телевизийн салбарын аварга тоглогч Warner Bros. Discovery-ийг 72 тэрбум ам.доллараар худалдан авах саналаа албан ёсоор тавьжээ.
Тус хэлцлийн хүрээнд Netflix нэгж хувьцааг 27.75 ам.доллароор авснаар компанийн нийт үнэлгээ 82.7 тэрбум ам.долларт хүрэх аж.
Хэлцэл амжилттай хэрэгжвэл Harry Potter, Game of Thrones, HBO, HBO Max зэрэг дэлхийд алдартай франчайзууд Netflix-ийн мэдэлд шилжинэ.
Зах зээл харин уг мэдээнд болгоомжтой хандаж, хувьцааны ханшид огцом савалагаа ажиглагдсангүй.
Шинжээчид, АНУ болон бусад улсын өрсөлдөөний зохицуулах байгууллагуудын шалгалт, зөвшөөрөл энэхүү хэлцэлд саад болж болзошгүйг онцолжээ.
Netflix-ийн удирдлагууд энэ худалдан авалтыг “Зууны хамгийн том энтертайнмент хэлцэл” гэж тодорхойлоод, дэлхийн стриминг зах зээлд давамгай байр сууриа баталгаажуулах стратегийн алхам хэмээн тайлбарлав.
Мөн хэлцэл хэрэгжсэн тохиолдолд хоёр компанийн бүтцийн уялдаа, үйл ажиллагааны нэгдэлтэй холбоотойгоор Netflix ойрын хугацаанд нэмэлт 9 тэрбум ам.долларын зардал гаргах боломжтой гэж шинжээчид тооцоолж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
