Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хаан Банк төвлөрлөө хэрхэн бууруулах вэ?

Хаан Банк төвлөрлөө хэрхэн бууруулах вэ?

Хаан Банк төвлөрлөө хэрхэн бууруулах вэ?

Монголбанкнаас системийн нөлөө бүхий банкуудад 2026 он гэхэд хувьцаа эзэмшлийн төвлөрлийг бууруулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд нэг хувьцаа эзэмшигч эсвэл түүний хамаарал бүхий этгээдүүдийн нийлсэн хувьцаа эзэмшил 20%-иас хэтрэх ёсгүй. Уг шаардлага нь банкны засаглал, хяналтыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой.

Системийн нөлөө бүхий 4 банкны нэг болох Хаан банк ХК (MSE:KHAN) энэхүү зохицуулалтыг биелүүлэхийн тулд тодорхой ажлуудыг эхлүүлээд байна. Тус банк өнгөрсөн сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаараа “Хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах төлөвлөгөө”-г шинэчлэн баталжээ.

Банкны зүгээс томоохон хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулах хэд хэдэн хувилбар дэвшүүлсэн. Үүнд:

  • Олон улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх
  • Дотоодын хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргах
  • Гадаадын бирж дээр хадгаламжийн бичиг гаргах
  • Томоохон хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зах зээлд шууд худалдах зэрэг багтаж байна.

Эдгээрээс хамгийн бодитой, ойрын хугацаанд хэрэгжих хувилбар нь том хувьцаа эзэмшигчид өөрсдөө хувьцаагаа зах зээлд худалдах хувилбар болжээ. Өөрөөр хэлбэл, тэд хөрөнгө оруулагчидтай шууд хэлэлцээр хийж, зах зээлийн нөхцөлд нийцсэн үнээр хувьцаагаа худалдах замаар төвлөрлийг бууруулах юм. Энэ нь хувьцааг илүү өндөр үнээр борлуулах боломжийг хадгалах сонирхолтой холбоотой байж болох талтай.

Одоогийн байдлаар Хаан банк ХК-ийн хувьцааны эзэмшлийн бүтэц дараах байдалтай байна:

  • Эйч Эс Холдингс ХК (Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй): 40.99%
  • Түүний охин компани Эйч Эс Интернэшнл (Ази) Лимитэд: 8.78%
    Нийтдээ гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшил 49.77%
  • Таванбогд Холдингс ХХК: 22.78%
  • Түүний холбоо хамаарал бүхий этгээд, иргэн Д.Хулан: 13.22%
    Дотоодын хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшил 36%

Иймээс банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц нь одоогоор хуульд заасан төвлөрлийн шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд гадаад болон дотоодын нөлөө бүхий этгээд бүр тус тус 20%-иас дээш эзэмшилтэй байна. Энэ зохицуулалтыг хангахын тулд дээрх хувьцаа эзэмшил буурах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.