Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

S&P: БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын уналт энэ онд хүлээлтээс хүнд байна

S&P: БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын уналт энэ онд хүлээлтээс хүнд байна

S&P: БНХАУ-ын үл хөдлөхийн салбарын уналт энэ онд хүлээлтээс хүнд байна

S&P Global Ratings-ийн мэдээлснээр, БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт 2026 онд өмнөх төсөөллөөс илүү хүнд байх төлөвтэй байна. Тус байгууллага үл хөдлөх хөрөнгийн борлуулалтыг энэ онд 10–14 хувиар буурах магадлалтай гэж таамаглажээ.

2025 оны аравдугаар сард S&P Global Ratings тус салбарын борлуулалт 5–8 хувиар буурах төлөвтэй гэж мэдээлж байсан ч, бодит нөхцөл байдал үүнээс муудаж байгаагаас шалтгаалж төсөөллөө шинэчлэхэд хүргэсэн байна.

Төсөөллөө бууруулах гол шалтгаан нь 2025 оны дөрөвдүгээр улиралд БНХАУ-ын томоохон хотуудад орон сууцны үнэ огцом буурсан явдалтай холбоотой. Тухайлбал, Бээжин, Гуанжоу, Шэньжэнь хотуудад байрны үнэ дунджаар 3 хувиар буурсан бол зөвхөн Шанхайд л 5.7 хувийн өсөлт бүртгэгджээ.

Хятадын үл хөдлөх хөрөнгийн борлуулалт сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 50 хувиар буураад байна.

S&P Global Ratings-ийн үзэж буйгаар, одоогийн нөхцөл байдалд зөвхөн засгийн газрын оролцоо тодруулбал борлуулагдаагүй байгаа орон сууцуудыг худалдан авч эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээ нь салбарыг сэргээх гол боломж болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.