Азийн хөрөнгийн зах зээл Санаэ Такаичигийн ялалтын дараа өсөж байна
Бүтэн сайн өдөр болсон Японы парламентын доод танхимын сонгуулиар ерөнхий сайд Санаэ Такаичигийн удирдаж буй нам олонх болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, Азийн голлох индексүүд өсөхөд нөлөөллөө.
Сонгуулийн дараах хоёр хоногийн хугацаанд Японы Nikkei 225 индекс 6.7 хувиар өсөж, бүх цаг үеийн түүхэн дээд түвшин болох 58,000 нэгжид хүрэв. Үүнтэй зэрэгцэн SoftBank Group Corp компанийн хувьцааны ханш даваа гарагт 6.3 хувиар, мягмар гарагт 11.95 хувиар өсжээ.
Мөн бүсийн бусад гол индексүүд өсөлттэй байна. Өмнөд Солонгосын KOSPI индекс 0.35 хувиар, Хонгконгийн Hang Seng индекс 1.12 хувиар, Австралийн S&P/ASX 200 индекс 0.44 хувиар тус тус өслөө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
