Стратегийн орд эзэмшигч ААН-үүд баялгийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх тухай тохиролцоонд гарын үсэг зурлаа.
Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл ордыг ашиглаж байгаа “Ачит ихт” компаниудын төслийн өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Тус хэлэлцээрт “Энержи Ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос”, “Ачит Ихт” ХХК нар оролцож гарын үсэг зурсан байна.
Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан стратегийн орд газрын өгөөжийн 51-ээс дээш хувь буюу дийлэнх нь иргэдэд ногдож байхаар заагдсан. Тэгвэл өгөөжийн 60 хувийг ард түмэнд ногдож байхаар тохирлоо. Байгалийн баялгийн өгөөж 60 хувиас доош орох тохиолдолд тохируулагч төлбөр буюу баялгийн татвар төлж байхаар тохиролцсон байна.
60 хувийн өгөөжийг ямар хэлбэрээр авах үүнд төрийн эзэмшлийн хувь тогтоох эсвэл тусгай АМНАТ-аар орлуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-аар өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
