Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Хятадын эдийн засагт үнийн дарамт сул хэвээр байгааг 1-р сарын инфляц харууллаа.

Хятадын эдийн засагт үнийн дарамт сул хэвээр байгааг 1-р сарын инфляц харууллаа.

Хятадын эдийн засагт үнийн дарамт сул хэвээр байгааг 1-р сарын инфляц харууллаа.

2026 оны 1-р сард Хятадын хэрэглээний үнийн индекс (CPI) жилийн өмнөхөөс 0.2%-иар өссөн нь зах зээлийн хүлээлт болох 0.4%-аас доогуур гарсан байна. Энэ нь 12-р сард бүртгэгдсэн 0.8%-ийн өсөлтөөс ч саарсан үзүүлэлт юм. Үйлдвэрлэгчдийн үнийг илэрхийлдэг PPI индекс жилийн өмнөхөөс 1.4%-иар буурч, дефляци үргэлжилсээр байна.

Хятадын үйлдвэрүүдийн ашигт ажиллагаанд дарамт хэвээр байгааг харуулж байна. Үйлдвэрлэгчдийн үнийн дефляци 3 гаруй жил үргэлжилж, сул хэрэглээ, үл хөдлөх хөрөнгийн уналт, ажлын байрны тодорхойгүй байдал, мөн АНУ-ын худалдааны бодлоготой холбоотой саадуудаас шалтгаалж эдийн засагт дарамт учруулсаар иржээ.

Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг 5%-ийн өсөлт үзүүлж, Засгийн газрын зорилтыг биелүүлсэн ч энэ нь голчлон АНУ-аас бусад зах зээл рүү чиглэсэн экспортын ачаар хангагдсан байна. Харин дотоод эрэлт, үнийн сэргэлт сул хэвээр байгаа тул бодлого боловсруулагчид дараагийн алхмаа анхааралтай тооцоолж байна.

Ирэх сард болох парламентын хурлаар энэ оны эдийн засгийн зорилтуудыг зарлах хүлээлттэй байгаа бөгөөд Хятадын Ардын банк эдийн засгийг дэмжих зорилгоор зөөлөн мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ дахин нотоллоо. Энэ нь дефляцийн дарамтыг багасгаж, үнийг зохистой түвшинд сэргээх зорилготой алхам гэж тайлбарлагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.