Nio, Xpeng, Li Auto цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн 3 сарын автомашин нийлүүлэлтийн тоо өсжээ
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio, Xpeng, Li Auto компаниуд автомашин нийлүүлэлтийн 2022 оны 3 сарын дүнгээ танилцуулав.
Хэдийгээр БНХАУ-д ковидын нөхцөл байдал хүндэрч, цахилгаан автомашины түүхий эдийн үнэ өссөний улмаас зарим компани автомашины үнээ нэмсэн ч АНУ-ын хөрөнгийн бирж дээр эдгээр компанийн хувьцааны ханш өссөн юм.
Xpeng компанийн хувьд 3 сард хамгийн их буюу 15,414 ширхэг цахилгаан автомашиныг нийлүүлсэн байна. Энэ нь 2 дугаар сарын нийлүүлэлтээс 148 хувиар их юм. Тодруулбал тус компаний 1 дүгээр улирлын нийт автомашин нийлүүлэлт 34,561 болж өмнөх жилийнхээс 159 хувиар өсжээ.
Li Auto компанийн хувьд 3 сард 11,034 ширхэг Li One хэмээх спорт загварын автомашин худалдсан нь өмнөх сарынхаас 31 хувиар их байна. Ингэснээр 1 дүгээр улиралд нийт автомашин нийлүүлэлт 31,716 болж өмнөх жилийнхээс 152.1 хувиар өсжээ.
Nio компанийн хувьд 3 сард нийт 9,985 автомашиныг нийлүүлж, өмнөх сараас 62.8 хувийн өсөлтийг үзүүлэв. Ингэснээр эхний улирлын нийт цахилгаан автомашин нийлүүлэлтийн 25,768 болж өмнөх жилийнхээс 28.5 хувиар өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй