АНУ-ын ХНС ирэх саруудад мөнгөний хатуу бодлого баримтлахаа мэдэгдсэнээр зах зээл уналаа
Мөн ирэх сард төв банкнаас инфляцийг бууруулахын тулд өөрийн балансыг огцом бууруулж эхлэхээ мэдэгдсэн юм. Эдгээр мэдээлэл нь технологийн компаниудын хувьцааны ханшид хүчтэй нөлөөлж 2 хувийн уналт үзүүллээ.
Энэ сарын сүүлээр компаниуд тайлангаа олон нийтэд зарлана. Хөрөнгө оруулагчид ОХУ болон Украйны хооронд үүсссэн хурцадмал байдлын улмаас эмх замбараагүй болоод байгаа хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг эргүүлж чадах компанийг хүлээж байна.
ӨНӨӨДӨР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
1. Холбооны Нөөцийн Сангийн уулзалтын тайлан
Дэлхий нийт ХНС-гийн өнгөрсөн сарын уулзалтын тайланг хүлээж байна. Тухайн тайлан нь Улаанбаатарын цагаар 4 сарын 7-ны 02:00 цагаас зарлагдах юм.
2. Газрын тосны нөөцийн тайлан
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газраас өнөөдөр 22:30 минутаас газрын тосны нөөцийн тайланг танилцуулна.
3. Эрчим хүчний салбарын уулзалт
Эрчим хүч, худалдааны хорооноос BP PLC, Exxon Mobil Corp, Chevron Corp болон бусад газрын тосны компанийн удирдлагуудыг зах зээлийн өндөр ханшийг буулгах нээлттэй сонсголд урьсан байна. Сонсгол өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:30 минутаас болно.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй