Калифорни мужаас 2035 он гэхэд хийн түлшээр ажилладаг автомашины борлуулалтыг хориглох санал гаргалаа
Энэ долоо хоногт Калифорни мужаас 2035 он гэхэд хийн түлшээр ажилладаг автомашинуудын борлуулалтыг хориглож, цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх талаар санал дэвшүүлэв.
Тус саналд 2026 он гэхэд нийт автомашин борлуулалтын 35 хувь, 2030 он гэхэд 68 хувь, 2035 он гэхэд 100 хувийг цахилгаан автомашин эзлэхээр тусгажээ.
Дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины борлуулалт жил ирэх тутам өсөж байгаа бөгөөд 2020 онд нийт борлуулалтын 7.8 хувь, 2021 онд 12.4 хувь болж өссөн.
Мөн агаарын бохирдлын 40 хувийг автомашин, тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт хий бүрдүүлдэг бөгөөд дэлхийн дулаарлыг бууруулахад цахилгаан автомашины хэрэглээг дэмжих нь нэн тэргүүний асуудал юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй