БНХАУ-д тогтоосон хөл хорио дэлхийн инфляцид сөргөөр нөлөөлнө
БНХАУ дахь ковидын нөхцөл байдал 2020 оныхоос хамаагүй дор байгаа учраас хөл хориогоо чангатгаад байна. Тиймээс шинжээчид энэхүү хөл хорио нь дэлхийн инфляцид сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Учир нь БНХАУ дэлхийн хамгийн том экспортлогч орон бөгөөд 2021 оны байдлаар дэлхийн нийт экспортын 15.4 хувийг эзэлж байсан.
2020 онд Ковид-19 цар тахал тархахад тус улс шуурхай арга хэмжээ авч амжилттай хяналтдаа авсан учраас эдийн засагт ноцтой хохирол уяраагүй юм. Харин өнөөгийн ковидын нөхцөл байдал нь 2020 оныхтой харьцуулахад хамаагүй дор байгаа учраас дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө авчирна хэмээн судлаачид үзэж байна.
Тус улсаас иргэдийг хөл хорионд оруулж, үйлдвэрлэл болон тээвэрлэлтэд хориг тавьсан нь экспортод нь сөрөг нөлөө үзүүлж цаашилбал дэлхийн инфляцид сөргөөр нөлөөлнө.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй