Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны ханш дахин 2000 ам.долларт хүрлээ

Алтны ханш дахин 2000 ам.долларт хүрлээ

Алтны ханш дахин 2000 ам.долларт хүрлээ

Сүүлийн өдрүүдэд инфляци болон эдийн засгийн тааруу үзүүлэлтүүд, ОХУ Украины дайн зах зээл дээр түгшүүрийн хонх хангинуулаад байгаа юм. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид алтны зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг.

Тиймээс шар металын үнэ сүүлийн зургаан долоо хоногийн дээд цэгтээ хүрч, унц нь 2000 ам.долларт хүрлээ.

Хамгийн сүүлд Украинд дайн эхэлснээс хойш хоёр долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 11-нд унц алтны үнэ 2000 ам.долларт хүрсэн нь зах зээл даяар геополитикийн эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Сонирхолтой нь даваа гаригт ам.долларын индекс COVID-19 дэгдсэнээс  хойш анх удаа 100-аас дээш гарсан нь 2020 оны 5 сараас хойшхи хамгийн дээд цэг юм.  

ХНС-ын инфляцийн ердийн зорилт нь жилд 2 хувь байдаг бөгөөд үүнийг "төвийг сахисан" гэж үздэг. Үүнд хүрэхийн тулд Төв банк энэ жил зургаан удаа хүүгээ өсгөх шаардлагатай гэж үзэж байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.