Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ-ын ДНБ нэгдүгээр улиралд 4.8 хувиар өсжээ

БНХАУ-ын ДНБ нэгдүгээр улиралд 4.8 хувиар өсжээ

БНХАУ-ын ДНБ нэгдүгээр улиралд 4.8 хувиар өсжээ

БНХАУ-ын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) нэгдүгээр улиралд 4.8 хувиар өссөн нь зах зээлийн хүлээлтээс давсан байна. Тус улсад  ковидын нөхцөл байдал дордож, хөл хорио тогтоож зарим үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосон ч нэгдүгээр улирлын ДНБ дүн өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Нэгдүгээр улиралд тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүний хөрөнгө оруулалт 9.3 хувиар, үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 15.6 хувиар өссөн. Зөвхөн 3 сард л гэхэд аж үйлдвэрлэл 5 хувиар өссөн нь шинжээчдийн дэвшүүлж байсан 4.5 хувь гэсэн таамаглалыг давжээ. Харин жижиглэнгийн худалдаа 3.5 хувиар унаж,  1.6 хувиар унана гэсэн таамаглалаас дор байна.

Тус улс эдийн засгийн зорилтод 5.5 хувийн өсөлтөд хүрэхийн тулд ковидын аюулыг бууруулах, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтыг тогтворжуулах, төсвийн зарцуулалтыг өсгөж, импорт болон экспортийн нөлөөг эерэг байлгана гэж мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.