Netflix-ийн хувьцааны ханш 25.8 хувиар унав
Өчигдөр Netflix компани нэгдүгээр улирлын тайлангаа зарлах үедээ 200,000 хэрэглэгчээ алдсан талаар мэдэгдсэнээр тус компанийн хувьцааны ханш эрс унасан байна.
Учир нь ОХУ, Украины дайны улмаас тус компани нь ОХУ дахь үйлчилгээгээ зогсоосноор нийт 700,000 хэрэглэгчээ алдсан байна. Харин бусад улс орноос 500,000 шинэ хэрэглэгч нэмэгдсэнээр энэ хэмжээ 200,000 болжээ.
Энэхүү мэдээллийн дараа Netflix-ийн хувьцаа бирж хаагдах үед 348.61 ам доллараар арилжаалагдаж байсан бол бирж хаагдсаны дараах арилжаанд 25.8 хувиар унаж 258.68 ам.долларт хүрсэн байна.
Сүүлийн 10 жилд Netflix хэрэглэгчийн тоо ямагт өсөж байсан бөгөөд энэ удаагийн үзүүлэлт сөрөг гарсан нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Мөн тус компаниас дараагийн улиралд ойролцоогоор 2 сая хэрэглэгчдээ алдана гэсэн таамаг дэвшүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй