Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Netflix-ийн хувьцааны уналт Тесла-д давтагдах магадлал өндөр байна

Netflix-ийн хувьцааны уналт Тесла-д давтагдах  магадлал өндөр байна

Netflix-ийн хувьцааны уналт Тесла-д давтагдах магадлал өндөр байна

Netflix-ийн 1 дүгээр улирлын тайланд орлогын өсөлт нь мэдэгдэхүйц удааширч, компанийн хэрэглэгчдийн тоо сүүлийн 10  жилийн хугацаанд анх удаа буурсан. Тус компанийн гүйцэтгэх захирал Сарандос нь зах зээлийн өрсөлдөөн ширүүсч байгааг дурьдсан билээ.

 Тэгвэл алдарт "Big Short" хөрөнгө оруулагч Майкл Бөрри хэлэхдээ “Netflix нь стриминг үйлчилгээ үзүүлэгчдийн өрсөлдөөний улмаас зах зээлд эзлэх байр суурь нь хумигдаж байгаа шиг Тесла компани цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөнтэй тулгарна” хэмээжээ.  

Бөрри нь 2008 онд орон сууцны хөөс хагарч зах зээл унана хэмээн таамаглаж, хувьдаа 100 орчим сая ам.доллар, бусад хөрөнгө оруулагчдад 700 сая ам.долларын ашиг өгсөн алдартай нэгэн юм.

Лхагва гарагт Netflix 1 дүгээр улирлын орлогын тайлангаа олон нийтэд танилцуулсны дараа хувьцааны ханш нь 40 хувиар буураад байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.