Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Netflix компанийн хувьцааны ханш 35 хувиар уналаа  

Netflix компанийн хувьцааны ханш 35 хувиар уналаа

 

Netflix компанийн хувьцааны ханш 35 хувиар уналаа  

Netflix компани нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулахдаа 200,000 хэрэглэгчдээ алдсан талаараа мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа тус компанийн хувьцааны ханш 28 хувиар унасан.  
Харин өчигдөр бирж нээгдэх үед Netflix компанийн хувьцааны ханш нэмж 35 хувийн уналт үзүүлж, 226.19 ам.доллар болов.  Энэ нь тус компанийн зах зээл дээрх үнэлгээг 50 тэрбум ам.доллараар унагаж, S&P500 индекс дэх хамгийн муу үзүүлэлттэй  компаний нэг болголоо.

Тус компанийн одоогийн хувьцааны ханшийг жилийн өмнөхтэй харьцуулахад 62.5 хувиар унасан байна. Өнгөрсөн жил цар тахал дэгдсэнээр иргэд хөл хорионд орж, тус компаний хэрэглэгчдийн тоо эрс өсөж, ашигт ажиллагаа  нь сайжирсан юм. Харин одоо коронавирусын вакцинжуулалт эрчимжиж, хөл хорио суларч байгаа нь компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. 


Гэхдээ зөвхөн Netflix гэлтгүй бусад медиа контентийн үйлчилгээ үзүүлдэг Disney, Paramount, Warner Bros.Discovery гэх мэт компаний хувьцааны ханш уналттай байна.    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.