Криптовалютын Binance Labs бирж 500 сая ам.доллар бүхий сан байгуулж "WEB3" хөгжүүлэгчдийг дэмжнэ
Дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance компанийн Binance Labs-аас 500 сая ам. доллар бүхий сан байгуулж “WEB3" буюу блокчэйн дээр суурилсан шинэ техник технологи, хөгжүүлэлтийн дараагийн шинэчлэлийг эрэлхийлж буй “Start-Up” компаниудад хөрөнгө оруулахаар шийдвэрлэснээ өчигдөр мэдэгдлээ.
Binance Labs-ийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэх захирал Ken Li "Бид Web3 экосистемийн өсөлтийг дэмжих төслүүдийг хайж байна" гэсэн байна.
Binance Labs-аас босгосон энэхүү санд дэлхийн томоохон компаниуд болох DST Global болон Breyer Capital компаниуд дэмжлэг үзүүлж байна.
Binance-ийн тооцоолсноор одоогоор 300,000–500,000 орчим идэвхтэй Web3 хөгжүүлэгчид байгаа бөгөөд ирээдүйд энэ тоо өснө гэдэгт итгэлтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй