БНХАУ-ын төв банкны судалгаагаар тус улсын иргэд хөдөлмөрийн зах зээл уналтад орно гэсэн айдастай холбоотой зарцуулалтаа бууруулж хадгаламжаа ихэсгэж байна
БНХАУ-ын төв банк тус улсын 50 гаруй томоохон хотуудын 20,000 гаруй иргэдээс түүвэр судалгаа авчээ. Тус судалгаанд дурдсанаар ажлын байрны төлөв байдалд санаа зовж буй иргэдийн тоо 2009 оны үе буюу санхүүгийн хямралын үеийнхээс өндөр түвшинд хүрсэн байна. Тодруулбал ажлын байрны төлөв байдалд санаа зовниж буй иргэдийг индексээр илэрхийлбэл 2009 онд тус индекс 42.2 хувь байсан бол энэ оны 2-р улиралд 2.3 хувиар өндөр буюу 44.5 хувьтай гарчээ.
Иргэд хөдөлмөрийн зах зээлд итгэлгүй байгаатай холбоотой судалгаанд хамрагдагчдын 58.3 хувь нь мөнгөө хадгалах сонирхолтой байгаа гэсэн байна. Харин 2022 оны эхний улиралд судалгаанд хамрагдаж байсан иргэдийн 54.7 хувь нь мөнгөө хадгалах сонирхолтой байсан байна.
БНХАУ-д цар тахал тэг ковидын бодлоготой холбоотой ажилгүйдлийн түвшин өндөр байгаа бөгөөд удирдах албан тушаалтнуудын толгойны өвчин болоод байгаа юм. Тодруулбал БНХАУ-ын хамгийн том гэж хэлж болох 31 хотуудад ажилгүйдлийн түвшин 6.9 хувьд хүрж цар тахлын эд үеийн түвшинд эвдээд байгаа юм. Харин үүнээс залуучууд буюу 16-24 насныхны ажилгүйдлийн түвшин 5 сарын байдлаар 18.4 хувьд хүрсэн байна. Ажилгүйдлийн түвшин өндөр байгаатай холбоотой БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дэд нарийн бичгийн дарга Yang Yinkai жижиг дунд бизнесүүдийг их сургууль, коллеж төгссөн шинэ оюутнуудыг ажилд идэвхтэй авахыг үүрэгдсэн байна.
Сонирхуулахад тус судалгаагаар хамрагдсан иргэдийн хувьцаанд хөрөнгө оруулах апетит өмнөх улирлаасаа мөн адил буурсан байна. БНХАУ-ын төв банкны хийсэн тус судалгаа энэ долоо хоногийн лхагва гарагт олон нийтэд нээлттэй нийтлэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй