Breaking News - Хар салхины улмаас Хонгконгийн бирж арилжаагаа түр зогсоолоо
Хонг Конгд Ма-Он хар салхи болж байгаатай холбоотойгоор Хонгконгийн хөрөнгийн бирж өглөөний арилжаагаа түр зогсоосон байгаа бөгөөд байдал хурцадвал өнөөдөр Хонгконгод арилжаа хийгдэхгүй байх төлөвтэй байна. Ма-Он шуурганаас шалтгаалан ямар хохирол үүсээд байгаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
БНХАУ-ын эх газрын Шанхай, Шенжений биржийн арилжаа хэвийн явагдаж байгаа бөгөөд индексүүд 10 цаг 43 минутын байдлаар харгалзан 0.05, 0.94 хувийн уналттай байна. Харин Японы Nikkei 225 индекс 0.53 хувь, Солонгосны Kospi индекс 0.84 хувийн өсөлттэй байна.
Ма-Он хар шуурганы гамшиг анх 2004 онд Япон улсад нүүрлэж байсан бөгөөд шуурганаас болж тухайн үед зургаан хүн эндэж байсан бөгөөд үүний дараа 2011 онд Япон улсад ахин нэг удаа, 2016 онд Малайз улсад, 2022 онд Пилиппин улсад нүүрлэж байжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй