Dell Technologies Inc.-ийн хувьцаа тайлан гарсны дараа 5.45 хувиар уналаа
Өчигдөр биржийн арилжаагаар Dell компанийн хувьцааны ханш 2.75 хувийн өсөлт үзүүлсэн боловч бирж хаагдсаны дараах арилжаагаар 5.45 хувиар унаж хувьцаан ханш 45.29 ам.доллар дээр хаагдсан байна.
Dell Technologies Inc /DELL.NYSE/ компанийн тайлангийн үзүүлэлтээс:
- Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөж 26.4 тэрбум ам.доллар
- Үйл ажиллагааны орлого өмнөх оны мөн үеэс 25 хувиар өсөж 1.2 тэрбум ам.доллар
- Цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 20 хувиар буурч 506 сая ам.доллар
- Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг 15 хувиар буурч 0.68 ам.доллар хүрчээ
Dell компани нь тайлант улиралд, видео тоглоомонд зориулсан хамгийн хүчирхэг гэгдэж буй Alienware m15 R5 зөөврийн компютер, зөөврийн компютерийн мэдрэгч хулганын нэмэлт тохиргоотой Latitude 9330, дээд зэрэглэлийн зөөврийн компютер XPS 13 зэрэг бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулсан байна.
Тус компани нь энэ оны дөрөв болон долдугаар сард нэгж хувьцаанд 0.33 ам.долларын ногдол ашиг тараагаад байгаа бөгөөд гурван хувийн ногдол ашгийн өгөөж хөрөнгө оруулагчдад хүрч байна.
Dell компани нь 2013 онд үүсгэн байгуулагч Michael Dell болон хувийн хөрөнгө оруулалтын сан Silver Lake-ийн санаачлагаар хязгаарлагдмал хувьцаат компани болон хөрөнгийн биржээс бүртгэлээ хасуулж байсан бөгөөд 2018 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржид эргэн ирэлт хийсэн билээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй