Жером Пауэллийн Жексон Хоулд хийсэн мэдэгдлийн дараагаар зах уналаа цаашид хөрөнгө оруулагчдыг юу хүлээж байна вэ?
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт АНУ-ын Wyoming мужийн Жексон Хоулд болсон эдийн засгийн чуулга уулзалтаар холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл инфляцын эсрэг авч хэргэжүүлэх арга хэмжээнүүдийн талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Түүний хэлж байгаагаар “Инфляцыг зорилтот хэмжээнд буюу 2.0 хувьд хүргэхийн тулд эдийн засгийг өвтгөж байсан ч хамаагүй бодлогын хүүгээ өндөр суурь нэгжээр нэмэгдүүлэхэд бэлэн байгаа”-гаа мэдэгдсэн. Мөн энэ нь өрхийн амжиргаа болон бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байгааг анхааруулсан.
Жером Пауэлл есдүгээр сарын 21-ний өдөр болох нээлттэй захын хурлаар “Бодлогын хүүг багадаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх нь зохистой байж болох” юм хэмээн мэдэгдлийнхээ дунд хэлсэн байна.
Тус мэдэгдлийн дараагаар Dow Jones индекс 3.03 хувиар, S&P 500 индекс 3.37 хувиар, Nasdaq индекс 3.94 хувиар тус тус унаж индексүүдийн 8 сарын өсөлт ганцхан өдрийн дотор арчигдлаа. Харин ам.долларын индекс тухайн мэдэгдлийн дараагаар ганцхан цагийн дотор 1 хувиар өсөж үүнийг дагаад алтны ханш цагийн дотор 1768 ам.доллараар 1746 ам.доллар болж 20 ам.доллараар унасан байна.
3 долоо хоногийн дараа буюу 9 сарын 21 өдөр Холбооны нөөцийн сангийн нээлттэй захын хурал болох бөгөөд тус хурлаар бодлогын хүүгийн шийдвэр гарна. Холбооны нөөцийн сангийн тэргүүн бодлогын хүүг эрчимтэй өсгөнө гэдгээ мэдэгдээд байгаа ч нээлттэй захын хурлын бусад гишүүний тэр дундаа энэ долоо хоногт Монголын цагаар даваа гарагаас мягмар гарагт шилжих шөнийн 02:15 минутанд холбооны нөөцийн сангийн дэд тэргүүн Лаел Байнардын хийх мэдэгдлийг сонсох шаардлагатай
Мөн 9 сарын 21 өдөр болох нээлттэй захын хурлын өмнө буюу 09 сарын 02 өдөр гарах ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшний мэдээ мөн 09 сарын 13 өдөр гарах хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл шийдвэр гаргалтанд нөлөөлөх учир энэхүү тоон мэдээллүүдийг хөрөнгө оруулагчид анхаарах шаардлагатай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй