Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ЖО БАЙДЕНЫ МЭДЭГДЛИЙН ДАРАА МАРИХУАНЫ ХУВЬЦААНУУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСЛӨӨ

ЖО БАЙДЕНЫ МЭДЭГДЛИЙН ДАРАА МАРИХУАНЫ ХУВЬЦААНУУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСЛӨӨ

ЖО БАЙДЕНЫ МЭДЭГДЛИЙН ДАРАА МАРИХУАНЫ ХУВЬЦААНУУДЫН ХАНШ ОГЦОМ ӨСЛӨӨ

Ерөнхийлөгч Жо Байдены хэлснээр түүнийг ерөнхийлөгчийн суудалд байх хугацаанд нэг ч иргэн марихуаны хэрэглээнээс болж яллагдаж шийтгүүлэхгүй байх болно хэмээсэн байна. Түүний үзэж буйгаар марихуаны хэрэглээнээс болж асар их хэмжээний иргэд яллагдаж улмаар ажил эрхлэх, орон байр худалдан авах, боловсрол эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаа юм байна. Тэрээр дараах гурван чиглэлээр марихуаны реформыг хийхээ мэдэгдсэн байна.

  1. Марихуаны хэрэглээнээс болж яллагдаж байгаа бүх иргэнд өршөөл үзүүлэх. Ерөнхий прокурорт марихуаны хэрэглээнээс болж яллагдаж байгаа хоригдлуудад өршөөлийн бичиг олгож чөлөөлөх чиглэлийг өгнө.
  2. Мужын захирагч нарт марихуаны хэрэглээгээр иргэдийг яллахгүй байх үүрэг даалгаварыг өгнө. Марихуаны хэрэглээнээс болж хэн ч холбооны шоронд орохгүй байх. Үүнд орон нутгийн болон төрийн хорих газрууд бүгд хамаарагдана.
  3. Одоогийн байдлаар марихуаныг хэрэглээ болон геройн, LSD, мөн цаашлаад сэтгэцэд хүчтэй нөлөөлөх бодисуудтай нэг хуулийн нэг заалтад адил тусгагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгэцэт хүчтэй нөлөөлөх хар тамхи хэрэглэсэн хүн болон марихуан хэрэглээд яллагдаж байгаа хүмүүс адил шийтгэл амсаж байгаа. Тус тогтолцоог арилгахын тулд эрүүл мэндийн сайд болон ерөнхий прокурорыг хар тамхины ангиллыг өөрчлөх хуулийн төслийг судлах үүрэг даалгаварыг өгнө.
  4.  Хэдий марихуаны реформ хийгдсэн ч хэрэглээнд насны ангилал тогтоох, маркетинг хийлгэхгүй байх, шагийн бараанд хориг тавих зэрэг заалтууд хүчинтэй байсаар байх болно

Дээр дурдсанчлан Ерөнхийлөгч Байденийн мэдэгдэлтэй холбоотой өчигдөр марихуаны хувьцаануудын ханш огцом өсжээ. Үүнд SNDL Inc /SNDL.NASDAQ/ 23.45 хувиар, Tilray Ince /TLRY.TSX/, Aurora Cannabos Inc /ACB.NASDAQ/ 15 хувиар, OrganiGram Holdings Inc /OGI.NASDAQ/ 17.14 хувиар тус тус өсжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.