Ривиан компани автомашинуудаа эргүүлэн татна
Даваа гарагт, цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian Automotive 12 мянга гаруй автомашиныг эргүүлэн татахаа мэдэгдсэний дараа компанийн хувьцааны ханш огцом уналаа. Энэ нь бараг л өнөөдрийг хүртэл үйлдвэрлэсэн бүх цахилгаан машин гэсэн үг бөгөөд машины жолооны хүрдний угсралтын бэхэлгээний боолтыг сайтар чангалсан эсэхийг дахин шалгахаар юм байна.
Есдүгээр сарын сүүл хүртэл үйлдвэрлэсэн Rivian R1T пикап, R1S жийп, мөн амазонд нийлүүлсэн EDV хүргэлтийн фургон зэрэг нийт 12,212 автомашиныг эргүүлэн татах бөгөөд ердөө нэг орчим хувь нь гэмтэлтэй гэж тооцоолсон байна.
Хэрэв бэхэлгээ чанга биш бол урд дугуйны байрлалд нөлөөлж, чичиргээ, дуу чимээ үүсгэж, жолоодлогод өөрчлөлт орох ба ховор тохиолдолд, бэхэлгээ бүрэн суларч, жолооны удирдлага алдаж, осолд хүргэж болзошгүй гэж Ривиан хэлэв.
Wedbush-ийн шинжээч Дэн Айвес даваа гарагийн өглөөний нийтлэлдээ “Хэдийгээр автомашиныг эргүүлэн татах нь ердийн зүйл, бас тийм ч өртөг ихтэй биш боловч цаашдын чанар, үйлдвэрлэлийн асуудал нь хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тэмдэглэжээ.
Хоёрдугаар улирлын эцсийн байдлаар тус компани 15.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гарсан нь ихэнх өрсөлдөгч EV стартапаас хавьгүй өндөр үзүүлэлт юм. Эргэн татах зардал нь Ривианд санхүүгийн дарамт болохгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй