Дэлхийн банк сан байгуулахаар төлөвлөж байна
Дэлхийн банк хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор сан байгуулахаар төлөвлөж байна.
Scaling Climate Action by Lowering Emissions (SCALE) санг байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг үр дүнтэйгээр бууруулж байгаа хөгжиж буй улс орнуудад санхүүжилт олгоно хэмээн Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс LinkedIn хаягаараа нийтэлжээ. Тус санг арваннэгдүээр сард Египетэд болох COP27 цаг уурын өөрчлөлтийн чуулган дээр дэлхийн банк албан ёсоор танилцуулах юм.
Энэхүү үр дүнд суурилсан санхүүгийн тэтгэмжид онцгой тохирсон гурван салбарыг банкнаас тодорхойлсон байна. Үүнд: Хөдөө аж ахуй, ой мод, газар ашиглалт, далай тэнгист суурилсан байгалийн уур амьсгалын шийдэл; Эрчим хүч, тээвэр зэрэг тогтвортой дэд бүтэц; Уур амьсгалын үйл ажиллагааны нөөцийг шууд буюу шууд бусаар дайчилдаг төсвийн болон санхүүгийн шийдлүүд багтаж байна.
SCALE сан нь ядуу буурайгаас дундаж түвшний улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах төслүүдэд санхүүжилт татах шинэ эх үүсвэр болж, том төслүүдийг бий болгож, улс орнуудад олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг олгох аж. Дэлхийн банк шинэ сангийнхаа хөрөнгийн хэмжээг хараахан тодорхойлоогүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй