Азийн агаарын тээвэр нэмэгдсээр байна
Цар тахлын нөлөөллөөс шалтгаалан агаарын тээвэр сааталд орж салбарын компаниуд уналтад ороод байсан бол энэ сараас эхлэн тээвэрлэлт хэвийн байдалдаа шилжиж эхэлж байгаа талаар салбарын экспертүүд мэдэгдэж байна.
Өнгөрсөн долоо хоногт агаарын тээврийн Singapore Airlines/C6L.SGX/ болон Scoot компаниуд Азийн хот хоорондын нислэгийн тоогоо их хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Хилийн хязгаарлалт суларч байгаатай холбоотой агаарын тээврийн эрэлт өндөр байгаа бөгөөд үүнээс шалтгаалан дээрх хоёр компани Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, БНХАУ зэрэг улс хооорондын нислэгийн тоогоо нэмэгдүүлсэн байна.
Singapore Airlines компанийн хувьд есдүгээр сараас эхлэн Бээжин рүү нисэх нислэгийг эхлүүлсэн бол энэ сараас эхлэн Chengdu болон Shenzhen хотуудруу нислэгээ эхлүүлэх юм байна. Харин Scoot компанийн хувьд одоогийн байдлаар БНХАУ-ын дөрвөн хот руу нислэг үйлдэж байгаа бөгөөд энэ долоо хоногоос эхлэн урд бүс нутгийн Wuhan болон Zhengzhou хотуудруу нислэгээ эхлүүлэх юм байна.
Хонгконгийн хилийн хязгаарлалт мөн адил суларч байгаатай холбоотой Cathay Pacific Airways /0293.HK/ компани Хонгконг, Сингапур, Бангкок, Япон чиглэлд 400 гаруй нислэгийг нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна.
Expedia Group-ийн олон улсын нислэг хариуцсан дэд ерөнхийлөгч James Marshall-ийн мэдэгдэж байгаагаар Ази дахь нислэгүүд цөөхөн хязгаарлагдмал байгаатай холбоотой үнэ харьцангуй өндөр байгаа. Агаарын тээврүүд нислэгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа ч одоогийн үнэ оройн цэг дээрээ байгаа эсэхийг хэлэхэд хүндрэлтэй хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Тэгэхээр хэдий агаарын тээврүүд нислэгийн хэмжээгээ нэмэгдүүлж байгаа ч хилийн хязгаарлалт суларч байгаатай холбоотой нислэгийн эрэлт түүнээс давах боломжтой үүнийг дагаад цаашид тээврийн үнэ өссөөр байх боломжтой юм байна.
Сонирхолтой нь агаарын тээврийн эрэлт өндөр байгаатай холбоотой дээр дурдсан компаниуд ажилчдын хомсдолд ороод байгаа юм байна. Хонгконгийн нисгэгчдийн холбооны мэдэгдэж байгаагаар ажилчдын хомсдолоос шалтгаалан нислэгийн компаниуд нийлүүлэлтээ эрэлтэд хүрэх хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй байх эрсдэлтэй байгаа талаар мэдэгдсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй