НАСА анхны гарагийн хамгаалалтын системийг туршлаа
Өнгөрсөн сард НАСА-гийн сансрын хөлөг зориудаар астероид мөргөж, байгалийн замаасаа илүү хурдан тойрог замд оруулж чадсан нь хүн төрөлхтөн анх удаа огторгуйн биетийн хөдөлгөөнийг өөрчилсөн үйл явдал гэж АНУ-ын сансрын агентлаг мягмар гарагт зарлалаа.
Долоон жилийн турш 330 сая ам.доллар зарцуулсан энэхүү төсөл нь дэлхийтэй мөхлийн солир мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой гарагийн хамгаалалтын системийн анхны туршилт юм.
Вашингтонд болсон НАСА-гийн хэвлэлийн бага хурлын үеэр дурангаар хийсэн ажиглалтын үр дүнд 9-р сарын 26-нд DART сансрын хөлөг кинетик хүчээр астероидын чиглэлийг өөрчлөх амиа хорлох туршилтын нислэг хийсэн.
Сүүлийн хоёр долоо хоногт хийсэн одон орон судлалын хэмжилтүүд нь тус астероидын тойрч эргэж байгаа эх астероидтой нь бага зэрэг ойртуулж, тойрог замд нь эргэх хугацаа нь 32 минутаар богиноссон болохыг НАСА-гийн эрдэмтэд мэдэгдэв.
НАСА-гийн тэргүүн Билл Нелсон үр дүнг зарлахдаа "Энэ бол гарагийг хамгаалах, хүн төрөлхтний хувьд чухал үе юм" гэж сэтгүүлчдэд хэлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй