ОПЕК 2022, 2023 оны нефтийн эрэлтийн өсөлтийг буурууллаа
Лхагва гарагт ОПЕК эдийн засаг удааширч, Хятад COVID-19-ийн эсрэг авах арга хэмжээ сэргэж, инфляц өндөр байгаа зэрэг шалтгаанаар ирэх оны нефтийн эрэлтийн өсөлтийн таамаглалаа дахин буурууллаа.
Газрын тосны эрэлт 2022 онд өдөрт 2.64 сая баррелиар (баррель) буюу 2.7%-иар өснө гэж Нефть экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) сарын тайландаа дурдсан нь өмнөх таамаглалаас өдөрт 460,000 баррелиар буурсан байна.
ОПЕК-ийн тайланд "Дэлхийн эдийн засагт өндөр инфляцын түвшин үргэлжилсэн, томоохон төв банкуудын мөнгөний хатуу бодлого, нийлүүлэлтийн асуудал даамжирч байгаа үед тодорхойгүй байдал болон сорилтууд нэмэгдэнэ” гэж мэдэгджээ.
Эрэлт буурах хэтийн төлөв нь өнгөрсөн долоо хоногт ОПЕК+ зах зээлийг дэмжих зорилгоор 2020 оноос хойш олборлолтоо хамгийн их хэмжээгээр танах алхам хийхэд хүргэсэн.
АНУ-ын зүгээс тус шийдвэрийг шүүмжилсэн ч лхагва гарагт АНУ-ын Эрчим хүчний яам 2023 онд дэлхийн үйлдвэрлэл, хэрэглээний хүлээлтийг бууруулжээ.
Ирэх онд ОПЕК газрын тосны эрэлт өдөрт 2.34 сая баррлаар нэмэгдэж, өмнөх таамаглаж байснаас 360,000 баррлаар бага буюу 102.02 сая баррель болно гэж үзэж байна. Харин АНУ-ын Эрчим хүчний яам 2023 онд эрэлт хэрэгцээ 1.5%-иар өсөж 101.03 сая баррель болно гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй