Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

PepsiCo компани жилийн борлуулалтын орлогын таамаглалаа өсгөлөө

PepsiCo компани жилийн борлуулалтын орлогын таамаглалаа өсгөлөө

PepsiCo компани жилийн борлуулалтын орлогын таамаглалаа өсгөлөө

PepsiCo компани лхагва гарагт жилийн борлуулалтын орлого болон цэвэр ашгийн таамаглалаа өсгөлөө. Түүхий эдийн үнэ өсөж байгаатай холбогдуулан зардлаа хангахын тулд ундаа болон зуушныхаа үнийг өсгөсөн ч эрэлт тогтвортой байсан тул таамаглалаа дахин шинэчилсэн байна.

Гуравдугаар улирлын тайлан нь шинжээчдийн эдийн засгийн төлөв байдал болон инфляцын түвшинд суурилж гаргасан таамаглалаас өндөр үзүүлэлттэй байснаар хувьцааны ханш нь дөрвөн хувиар өсөөд байна. Өрсөлдөгч компани болох Coca-Cola-гийн хувьцааны ханш мөн хоёр хувиар өсжээ.

“Эдийн засаг тогтворгүй байгаа ч бидний бүтээгдэхүүн хямдхан тансаг хэрэглээнд тооцогддог буюу харьцангуй бага хэмжээний мөнгө тул эрэлт үргэлжлүүлэн тогтвортой байх болно” хэмээн санхүүгийн албаны дарга Хью Жонстон Ройтерст мэдэгдсэн.

Бүтээгдэхүүний үнийн өсөлтийг даган бүх салбарын борлуулалтын орлого өсөж байна. PepsiCo гуравдугаар улиралд дунджаар 17 хувиар үнээ өсгөж, нийлүүлэлтээ нэг хувиар бууруулсан ч гол бизнес болох ундааны нийлүүлэлт нэг хувиар өссөн аж.

Тус компани 2022 оны борлуулалтын орлогын өсөлтөө шинэчилж 12 хувь хүрнэ хэмээн тооцоолж байна. Өмнөх таамаглал нь 10 хувь байсан бөгөөд энэ санхүүгийн жилд нэгж хувьцаанд ногдох ашгийг 6.63 ам.доллароос 6.73 ам.доллар болгож шинэчилжээ. PepsiCo энэ жил урьдчилсан тооцоогоо гурав дахь удаагаа шинэчлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.