Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Азийн улс орнуудын төв банк мөнгөний чанга бодлого баримтлах нь зүйтэй

Азийн улс орнуудын төв банк мөнгөний чанга бодлого баримтлах нь зүйтэй

Азийн улс орнуудын төв банк мөнгөний чанга бодлого баримтлах нь зүйтэй

АНУ-ын бодлогын хүүгийн тогтвортой өсөлт, түүхий эдийн үнийн өсөлт, улс орны мөнгөн тэмдэгтийн сулрал зэрэг асуудлаас болж мөнгөний чанга бодлого баримтлах нь зүйтэй хэмээн Олон Улсын Валютын Сангаас мэдэгдсэн.

Харин БНХАУ болон Япон улсын хувьд эдийн засгийн тэлэх бодлого баримтлах нь зүйтэй учир нь инфляцын түвшин бага ба эдийн засгийн удаашралд нэрвэгдсэн нөхцөл байдалтай байгаа хэмээн Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн албаны захирал Кришна Сринивасан мэдэгдсэн.

 “АНУ-ын бодлогын хүүгийн өсөлт ам.долларыг бусад валютын эсрэг чангатгаж байгаа ба импортлогч улс орнуудын хувьд зардлыг нэмэгдүүлж байна. Өндөр ханшийн зөрүү нь инфляцын түвшинг улам ихээр нэмэгдүүлдэг тул Азийн улс орнууд мөнгөний чанга бодлого баримталбал зохистой. Бидний үндсэн зорилго бол инфляц оны эцэс гэхэд аль хэдийнээ буурч эхэлсэн байх” хэмээн Вашингтонд болсон Олон Улсын Валютын Сан болон Дэлхийн банкны жил тутмын чуулганаар мэдэгдсэн.

Өнөөгийн байдлаар Азийн улс орнуудын хуримтлал өндөр ч өр зээл мөн адил хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Азийн өрийн өсөлтийн ихэнх нь БНХАУ-д төвлөрсөн байдалтай байна. "Зарим зах зээлийн дарамтыг үгүйсгэх аргагүй ч хэд хэдэн улс орны эдийн засаг харьцангуй хүчтэй байр суурь дээр байгаа нь биднийг тайвшруулж байна" гэж тайлбарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.