Wallstreet-ийн хөрөнгө оруулагчид Morgan Stanley банкны хувьцаанд өндөр итгэлтэй байна
Morgan Stanley банкны 1-р улирлын санхүүгийн тайлан шинжээчдын хүлээлтийг эвдэж, орлого нь 16% өссөнөөр даваа гарагт хувьцааных нь ханш 2.5%-иар өсөөд байна.
Morgan Stanley банкны тогтмол орлоготой үнэт цаасны андеррайтингийн үйлчилгээний орлого өнгөрсөн оны эхний улиралд 407 сая ам.доллар байсан бол энэ онд 556 сая ам.доллараар өссөн байна.
Хувьцааны андеррайтерын орлого өнгөрсөн онд 202 сая ам.доллар байсан бол энэ оны эхний улиралд 2 дахин өсөж 430 сая ам.долларт хүрлээ.
Харин нэгдэлт, компани худалдан авалтын зөвлөх үйлчилгээний орлого 638 сая ам.доллар байсан бол 461 сая ам.долларт хүрч буурсан ба хөрөнгө оруулагчид M&A хэлцлийн орлого ирэх онд өснө гэсэн хүлээлттэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй