Ард санхүүгийн нэгдэл энгийн хувьцаагаа токенжуулж, виртуал биржээр арилжаалахаар шийдэв.
[MSE:AARD] Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр тус токен нь backed token буюу бодит хөрөнгөөр баталгаажсан хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, тус токенийг компанийн хувьцаагаар баталгаажуулж, холбогдох хувьцааг ҮЦТХТ ХХК-д тусгаарлан хадгалах юм.
Токеныг ARDT нэртэйгээр Айдакс биржээр арилжина.
Энэхүү алхам нь Монголын хөрөнгийн зах зээлд анхдагч бөгөөд бодит хувьцаагаар баталгаажсан токеныг нэвтрүүлж буй цөөн туршлагын нэг болж байна.
Олон улсад ийм жишээ цөөнгүй ч зохицуулалтын нарийн төвөгтэй байдал нь манай улсад өргөн дэлгэрэхэд саад болж ирсэн.
Харин энэ шийдвэр нь Монголын капитал зах зээлд дижитал хөрөнгийн шинэ үеийг эхлүүлэх, уламжлалт үнэт цаасыг блокчэйн технологитой холбох бодит алхам болж буйгаараа онцлог юм.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
