NVIDIA хиймэл оюуны чип зохиогч “Groq”-ийг $20 тэрбумаар авна.
NVIDIA (NASDAQ: NVDA) өндөр гүйцэтгэлтэй хиймэл оюуны хурдатгалын чип зохион бүтээгч Groq компанийг 20 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр худалдаж авахаар тохиролцсон гэж CNBC мэдээллээ.
Groq нь Google-ийн TPU (Tensor Processing Unit) Nvidia-тай хиймэл оюуны бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх чип дээр ажиллаж байсан инженерүүдийн үүсгэн байгуулсан стартап юм.
Уг стартапыг олон жил дэмжсэн Disruptive-ын Гүйцэтгэх захирал Алекс Дэвис, Groq хэдхэн сарын өмнө 6.9 тэрбум ам.долларын үнэлгээгээр 750 сая ам.долларыг татан төвлөрүүлсний дараа уг хэлцэл богино хугацаанд болсон гэв.
Disruptive нь Groq 2016 онд анх байгуулагдахад 500 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулсан бол сүүлд BlackRock, Neuberger Berman, Samsung, Cisco, Altimeter, 1789 Capital зэрэг хөрөнгө оруулагчид оролцжээ.
Худалдан авалтад Groq-ийн үндсэн хөрөнгүүд багтах ч cloud бизнес нь хэлцлээс хасагдсан байна.
Хэрэв хэлцэл амжилттай дуусвал, энэ нь Nvidia-ийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт болж, компанийн дэвшилтэт AI тоног төхөөрөмжийн зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх стратегийн нэг алхам болох юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
