Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ, Венесуэлийн хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөв

АНУ, Венесуэлийн хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөв

АНУ, Венесуэлийн хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөв

Цагаан ордноос ойрын 2 сард Венесуэлийн нефтийг эдийн засгийн аргаар шахах бодлого баримтална гэж мэдэгдээд байна. Мөн АНУ нь Нигерийн засгийн газрын хүсэлтээр Исламын бүлэглэлд агаарын цохилт өгсөн нь зах зээлд болгоомжлол үүсгэлээ.  

Үүний улмаас Brent түүхий тосны үнэ баррель тутамд 62.48 ам.доллар, WTI тос 58.58 ам.доллар буюу тус бүр ойролцоогоор 0.4%-иар өсөв.

Учир нь Венесуэл болон Нигери нь нефть олборлогч орнууд тул нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмлээ. Түүнчлэн Украины дроны халдлагын улмаас Казахстанаас Каспийн хоолойгоор тээвэрлэх нефть гуравны нэгээр багасах төлөвтэй байгаа нь нийлүүлэлтэд дахин эрсдэл нэмж байна.

Нийт дүнгээр харвал газрын тосны үнэ 2020 оноос хойш унаж байгаа юм. Энэ онд Brent ойролцоогоор 16%, WTI 18%-иар буурах төлөвтэй байгаа нь ирэх жил нийлүүлэлт эрэлтээс давна гэсэн хүлээлттэй холбоотой.

Удахгүй АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны зарлах нефтийн нөөцийн албан ёсны тайлангаас дэлхийн хамгийн том хэрэглэгч орны эрэлтийн талаарх бодит мэдээлэл тодорхой болох юм.

 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.