Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Монгол Улс 2031 он хүртэл 3.1 тэрбум долларын бондыг эргэн төлнө.

Монгол Улс 2031 он хүртэл 3.1 тэрбум долларын бондыг эргэн төлнө.

Монгол Улс 2031 он хүртэл 3.1 тэрбум долларын бондыг эргэн төлнө.

Монгол Улсын нийт гадаад өр 2025 оны 3 улирлын эцэст 40.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн нь компани хоорондын зээл болон хадгаламжийн байгууллагын гадаад өр нэмэгдсэнтэй холбоотой.

Нийт гадаад өрийн бүтэц:

  • Компани хоорондын зээл: 45.3 хувь буюу 18.3 тэрбум ам.доллар
  • Засгийн газрын гадаад өр: 21.7 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар
  • Бусад салбар: 21 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар
  • Хадгаламжийн байгууллага:  8.5 хувь буюу 3.5 тэрбум ам.доллар
  • Төв банкны гадаад өр: 3.5 хувь буюу 1.4 тэрбум ам.доллар байна.

Үүнээс Засгийн газрын нийт өр 2025 оны 3-р улиралд 8.8 тэрбум ам.доллар буюу  35.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 17.9 хувиар өсжээ. Үүний 95.6 хувь нь гадаад валютын, ердөө 4.4 хувь нь төгрөгөөрх өр байна.

Энэ өсөлтийн дийлэнх нь гадаад валютын ханшийн нөлөө болон гадаад өрийн нэмэгдэлтэй холбоотой. Цаашид ч Засгийн газрын өрийн эргэн төлөлтийн дарамт өндөр хэвээр байна.

Тодруулбал, 2031 он хүртэл нийт 3.1 тэрбум ам.долларын бондын эргэн төлөлт хийх хуваарьтай байгаа бөгөөд 2026–2031 онд жил бүр томоохон дүнтэй төлбөрүүд хийгдэнэ.

Энэ нь улсын төсөв, валютын нөөц, макро эдийн засгийн тогтвортой байдалд бодит сорилт авчрахаар байгаа юм.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ, бүтцийн эрсдэл болон хүүгийн дарамт өндөр хэвээр байгаа тул ойрын жилүүдэд өрийн удирдлага, валютын орлогын эх үүсвэрийг бэхжүүлэх бодлого нэн чухал гэж үзэж байна. 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.