Зул сарын баяраар S&P 500 индекс оройн цэгээ шинэчиллээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл зул сарын баярын өдөр амарсан бөгөөд өмнөх өдөр нь богино хугацааны арилжаа хийгдсэн. Үүнээс шалтгаалж АНУ-ын хөрөнгийн зах зээлд арилжааны идэвх маш сул байв. Гэсэн ч фьючерсийн ханш бага зэрэг өсөв. Тодруулбал:
- S&P 500 фьючерс ойролцоогоор 0.1%
- Nasdaq 100 фьючерс мөн 0.1%
- Dow Jones фьючерс 0.1%-иар тус тус өссөн байна.
Энэ долоо хоногийн эхэнд S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрсэн нь АНУ-ын эдийн засаг 3-р улиралд 4.3%-иар өссөн гэсэн эерэг мэдээлэлтэй холбоотой.
Мөн хөрөнгө оруулагчид технологи, хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааг ихээр сонирхож байгаагаас гадна Холбооны нөөцийн сан бодлогын хүүг бууруулж магадгүй гэсэн хүлээлт зах зээлийг дэмжсээр байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
