Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хуулийн булан Б.Ган-Эрдэнэ Санхүүгийн луйврыг таньж өөрийгөө хамгаалах боломж

Хуулийн булан

Б.Ган-Эрдэнэ

Санхүүгийн луйврыг таньж өөрийгөө хамгаалах боломж

Хуулийн булан Б.Ган-Эрдэнэ Санхүүгийн луйврыг таньж өөрийгөө хамгаалах боломж

Санхүүгийн гэмт хэрэг нь улс орны эдийн засаг, бизнес, хувь хүмүүсийн санхүүд сөргөөр нөлөөлж томоохон хямралыг үүсгэдэг сөрөг нөлөөтэй.

Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн цагаан захтнууд, нарийн мэргэжлийн албан тушаалтнууд хийдэг (enron, worldcom г.м) хийдэг. Эдгээр гэмт хэргүүд дараах үндсэн төрлүүдтэй байдаг. Үүнд:

Залилан

  • Понзи схем: Шинэ хөрөнгө оруулагчдын мөнгийг хуучин хөрөнгө оруулагчдад өгч ашиг олж байгаа мэт харагдуулах залилан. (Жишээ: Берни Мейдофф)
  • Пирамид схем: Шинэ гишүүдийг элсүүлж мөнгийг нь өмнөх гишүүдэд өгдөг хууль бус бизнес загвар. (Жишээ: Жи тайм пирамид сүлжээ)
  • Хөрөнгө оруулалтын залилан: Хуурамч бизнес, ашиг өндөртэй гэх мэтээр хууран мэхэлж хөрөнгө оруулалт татах. (Жишээ: Бэлтэс мөрөн)

Мөнгө угаах

  • Гэмт хэргийн замаар олсон мөнгийг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор дамжуулж, нууцлах үйл ажиллагаа.

 Инсайдер арилжаа

  • Компани доторх нууц мэдээллийг ашиглан хувьцаа арилжаалах хууль бус үйлдэл. (Жишээ: Энрон корпорацийн хэрэг)

Татварын залилан (Tax evasion & fraud)

  • Татвараас зайлсхийх, худал мэдээлэл өгөх замаар татварын хөнгөлөлт авах. (Жишээ: Аль Капонегийн хэрэг)

Банк, санхүүгийн байгууллагын гэмт хэрэг

  • Зээлийн луйвар, санхүүгийн байгууллагуудын дампуурал (Жишээ: 2008 оны санхүүгийн хямрал – Worldcom, Lehman brothers)

Криптовалюттай холбоотой залилан:

  • ICO залилан, хуурамч койн гаргах, крипто пирамид схем гэх мэт. (SQUID token scam)

Phishing луйвар:

  • Интернэт банк эсхүл Криптовалютын хэтэвчний болон хувийн мэдээллийг олж авахын тулд хууль ёсны эх сурвалжаас илгээсэн мэтээр хортой и-мэйл эсвэл мессеж илгээдэг

Romance луйвар:

  • Ихэвчлэн холын зай, цахим харилцаатай холбоотой байдаг бөгөөд нэг тал нөгөө талын итгэлийг олж харилцаа тогтоон криптовалют худалдан авах эсвэл худалдахыг ятгах, бусад хэлбэрээр мөнгө нэхэж эхэлдэг.

Man-in-the-middle халдлага:

  • Олон нийтийн газар олон нийтийн wifi сүлжээ, hotspot зэргээр дамжуулан криптовалютын данс руу нэвтрэх үед хувийн мэдээлэл, нууц үг, хэтэвчний түлхүүр, дансны мэдээлэл зэргийг хулгайлан авч ажилладаг кибер халдлага юм.

Эдгээр гэмт хэргүүдээс өөр төрлийн луйврын шинжтэй үйлдлүүд олон байдаг. Энэ төрлийн луйвар, залилан нь ихэвчлэн өндөр дүнтэй мөнгө, олон хохирогчтой байдаг тул олон улсын болон дотоодын хууль, эрх зүйн зохицуулалтаар ялын хэмжээг өндрөөр тогтоож өгсөн байдаг.

 

Санхүүгийн луйврын төрлийг ойлгосон бол мөн урьдчилан сэргийлэхийн тулд та дараах алхмуудаар аливаа хөрөнгө оруулалтын саналыг шалгаж үзэхэд гэмгүй. Үүнд:

 

 

ЗААВАЛ ШАЛГАХ ЗҮЙЛС

АЧ ХОЛБОГДОЛ

1

Тухайн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрөлтэй, найдвартай эсэхийг шалгах

Санхүүгийн зуучлалын үйлчилгээг зөвхөн тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхлэхээр зохицуулсан байдаг тул заавал шалгах хэрэгтэй.

2

Хөрөнгө оруулалт хийж буй компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх /үүсгэн байгуулагчдын туршлага гэх мэт/

Компанийн түүх болон үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагчийн мэдээлэл мөн чухал нөлөөтэй. Өмнө  нь ямар нэгэн луйвар хийж байсан эсэх эсвэл тухай бизнест туршлагагүй байвал хөрөнгө оруулалт хийхээс татгалзахад гэмгүй.

3

Эрсдэл багатай эсвэл эрсдэлгүйгээр их хэмжээний эсвэл шууд өгөөжтэй хөрөнгө оруулалт санал болгож буй эсэх

Өгөөж өндөр байх тусам эрсдэл өндөр байна гэдгийг ямагт санах шаардлагатай.

Тухайн хөрөнгө оруулалт эргэн төлөгдөхгүй нөхцөл, эрсдэлийн талаар сайн тодруулж байх шаардлагатай.

 

4

Тухайн компани тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, тодорхой ажлын байртай эсэхийг нягтлах

Тухайн компани үйл ажиллагаа явуулж буй хаягтаа бүртгэлтэй эсэх, тухайн хаяг дээр үйл ажиллагаа ямар хугацаанд явуулж буй нь мөн чухал мэдээлэлд тооцогдоно. Луйвар, залилан хийх этгээдүүд ихэвчлэн богино хугацаатайгаар оффис түрээсэлдэг.

5

Хөрөнгө оруулалт хийхээр ятгаж буй байдал

Одоо л хөрөнгө оруулалт хийхгүй бол боломжийг алдана гэх мэт яаруулсан шинж ажиглагдвал ахин бодолцож үзээрэй. Залилан, луйврууд ихэвчлэн зөвхөн танд олдож буй ганц боломж гэх сэтгэгдлийг төрүүлэхийг хичээдэг.

6

Мэргэжлийн этгээдээс зөвлөгөө авах

Мэргэжлийн хуульчаас зөвлөгөө авч болно. Талууд байгуулах гэрээний нөхцөлөө эрсдэл багатай байдлаар хийх, хамт уулзаж нэмэлт асуулт асууж, хэрхэн оновчтой хариулт өгч байгаа эсэхийг хамтран нягтлах.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.