Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тарифаас хожих 4 салбар

Тарифаас хожих 4 салбар

Тарифаас хожих 4 салбар

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Чөлөөлөлтийн өдөр” нэртэйгээр өндөр тариф зарласны дараа зах зээл огцом уналттай тулгарч, S&P 500 20%-иас дээш унаж, медвийн зах зээлд орсон. Мөнгөн дүнгээр хамгийн их хохирол амссан салбарууд:

  • Автомашин: -30%
  • Хагас дамжуулагч (Semiconductors): -30%

Хүчтэй тэсвэртэй, хожих магадлалтай салбарууд:

  1. Хэрэглээний суурь бараа (Consumer Staples):
    • Хүнс, ариун цэврийн хэрэгсэл зэргийг хэрэглээ багасахгүй.
    • Тогтмол орлого, ногдол ашигтай, тарифын эрсдэл багатай.
  2. Эрүүл мэнд (Health Care):
    • Эмнэлгийн үйлчилгээ, эм, төхөөрөмж үргэлж хэрэгтэй.
    • Дотоодын үйлчилгээ давамгайлдаг тул тарифын нөлөө бага.
  3. Дэд бүтэц / Коммунал (Utilities):
    • Цахилгаан, ус, хийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.
    • Үнэ зохицуулалттай, бараг 100% дотоодын салбар.
  4. Үл хөдлөх хөрөнгө (Real Estate):
    • Түрээсийн орлого тогтмол.
    • Дотоодын зах зээлд төвлөрдөг, хүү буурвал илүү ашигтай болно.

Тарифаас хамгийн их хохирч буй салбарууд:

  1. Тансаг хэрэглээ (Consumer Discretionary):
    • Жуулчлал, хувцас, машин зэргийг хасч эхэлдэг.
    • Ихэнх нь импортод тулгуурладаг.
  2. Технологи (Technology):
    • Үнэлгээ өндөр, ирээдүйн орлого тодорхойгүй.
    • Азид төвлөрсөн нийлүүлэлтийн сүлжээтэй.
  3. Эрчим хүч (Energy):
    • Газрын тосны үнэ буурч, эрэлт багасдаг.
    • Дэлхийн зах зээлд хамааралтай.
  4. Материал (Materials):
    • Химийн бодис, уул уурхай, Хятадын хамаарал их.
    • Тарифаас гадна Хятадын эсэргүүцэлд өртөх магадлалтай.
  5. Санхүү (Financials):
    • Зээл, хөрөнгө оруулалт багасна.
    • Тогтворгүй байдалд банк санхүүгийн салбар чангардаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.