Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Пауэлл: Тарифын эдийн засагт үзүүлэх нөлөөг онцоллоо

Пауэлл: Тарифын эдийн засагт үзүүлэх нөлөөг онцоллоо

Пауэлл: Тарифын эдийн засагт үзүүлэх нөлөөг онцоллоо

АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (Federal Reserve) дарга Жером Пауэлл Лхагва гарагт мэдэгдэл хийхдээ, тарифын нөлөө инфляцийн байнгын дарамт болж хувирахаас сэргийлэх нь Төв банкны гол анхаарах асуудал болж байгааг онцоллоо. Худалдааны хурцадмал байдал инфляцыг тогтвортой барих болон бүрэн ажил эрхлэлтийг хангах гэсэн Төв банкны зорилгуудыг зөрчилдүүлэх эрсдэл үүсгэж болзошгүй байгаа энэ үед ийнхүү мэдэгдэл хийв.

“Бидний үүрэг бол урт хугацааны инфляцийн хүлээлтийг тогтвортой барих явдал бөгөөд үнийн түвшний нэг удаагийн өсөлт байнгын инфляцийн асуудал болж хувирахаас урьдчилан сэргийлэх ёстой,” хэмээн тэрбээр Чикагогийн Эдийн засгийн клубт хэлсэн үгэндээ дурдсан байна.

Пауэлл мөн “үнэ тогтворгүй байвал хөдөлмөрийн зах зээлд үргэлжлэн хүчтэй өснө гэдэг боломжгүй зүйл. Тиймээс инфляцийг хяналтдаа байлгах нь бүх америкчуудад үр өгөөжөө өгөх, хөдөлмөрийн нөхцөл бий болгоход чухал,” хэмээн анхааруулжээ.

Сүүлийн үед тарифын нөлөө Төв банкны 2%-ийн инфляцийн зорилт болон бүрэн ажил эрхлэлтийн зорилгод сөргөөр нөлөөлж, мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлоход хүндрэл учруулж эхэлжээ.

“Бидний хоёр чиглэлт зорилтууд хоорондоо зөрчилдөж болзошгүй нөхцөл байдал үүсч мэднэ. Тэр үед бид эдийн засаг аль зорилтод хэр ойр байгаа, эдгээр зөрүүг нөхөх хугацааны ялгааг харгалзан үзэж мөнгөний бодлогын шийдвэрүүдээ гаргах шаардлагатай болно,” хэмээн Пауэлл хэлэв.

Тарифын нөлөө аль хэдийн эдийн засагт нөлөөлж эхэлсэн талаар тэрээр “Бидний гарт байгаа мэдээллүүдээр бол энэ оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн тогтвортой өсөлтөөс саарсан байдалтай байна,” гэж хэлжээ.

Гэсэн хэдий ч хөдөлмөрийн зах зээл тогтвортой байгаа бөгөөд “тэнцвэртэй нөхцөлд” оршиж байгаа тул инфляцийн гол дарамт болж харагдахгүй байна гэж тэр нэмж дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын харилцан тарифыг 90 хоногоор түр зогсоосон нь бондын зах зээлд үүссэн түгшүүртэй шууд холбоотой байв. Тарифын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөнд санаа зовниж эхэлсэн хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын үнэт цааснаас илүү өндөр өгөөж шаардаж эхэлснээр 10 жилийн болон 30 жилийн хугацаатай төрийн бондын өгөөж огцом өссөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.