Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ХААН Банк: Ногдол ашгийн бүртгэлийн өдөр 2026.04.24

ХААН Банк: Ногдол ашгийн бүртгэлийн өдөр 2026.04.24

ХААН Банк: Ногдол ашгийн бүртгэлийн өдөр 2026.04.24

ХААН Банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар товлолоо.

Хуралд оролцох эрхтэй, улмаар ногдол ашиг хүртэх боломжтой хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр байхаар тогтоосон байна.

Хурлаар 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан, ногдол ашиг хуваарилалт, аудитын дүгнэлт, ТУЗ-ийн ажлын тайлан зэрэг асуудлуудыг танилцуулна.

Мөн дараах асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд:

  • 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
  • ТУЗ-ийн 2026 оны зардлын төсөв
  • ТУЗ-ийн гишүүдийг сонгон томилох

Хувьцаа эзэмшигчид хурлын материалтай 2026 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн танилцах боломжтой бөгөөд саналын хуудсыг урьдчилан ирүүлэх эцсийн хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16:00 цаг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.